Уураг
тархины үйл ажиллагаа
\Номын
тойм\
Зорилго:
§ Уураг тархины үйл ажиллагаа бүтцийг судлах, таньж мэдэх
§ Их тархины баруун зүүн тал бөмбөлөг буюу их тархины
гадрын талаар илүү дэлгэрэнгүй судалж түүний бүтэц, үүрэг, үйл ажиллагааг олж
унших мэдлэг болгох
§ Олон номноос мэдээлэл цуглуулж харьцуулах
Их тархины тал бөмбөлөг
Их тархи
|
В.Н.Куликов “Сэтгэл судлал” 1967
|
Д.Санжжав Л.Жамц “Ерөнхий сэтгэл судлал” 2007
|
Бүтэц
|
Тархины гадар нь мэдрэлийн 15-17
миллиард эсээс бүтнэ. Энэ эс нь долоон давхаргаас тогтох бөгөөд тэгэхдээ
мэдрэлийн эс ба сэртэнгийн зохион байгуулалт гүйцэтгэх үүрэг ажиллагаагаараа
бие биеэ ялгаатай.
Их тархины тал бөмбөлгийн гадрын
дээд талд уураг тархины олон тооны атираа, далан бий. Гадрыг дух, дагз,
чамархай, зулайн хэсэг гэж 4 хэсэг болгож ялгана. 36-37р тал
|
Их тархи нь тархины бусад
хэсгүүдийн дээд талд орших бөгөөд хоорондоо тархилаг биеэр холбогдсон баруун,
зүүн тал бөмбөлөг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрэлдэн тогтсон байна. Их тархи
нь гадна талаасаа цайвар бор өнгийн нимгэн давхаргаар хучигдсан, давхарга нь
1-4 мм зузаан, мэдрэлийн эсийн 6 үеэс тогтсон байна. Энэхүү бор давхаргын
үеийг их тархины гадар гэж нэрлэнэ. 53р тал
|
Үүрэг
|
Дагзны хэсэг-харааны төв
Зулайн хэсэг-хөдөлгөөний төв
Чамархайн хэсэгт-сонсголын төв
байрлан зохицуулна.
38р тал
|
Дагзны хэсэгт хүний харааны
сэрлийн төв
Чамархай орчмын талбайн эсэд
сонорын төв
Төв далангийн хойд хэсэгт хүрэлцэх
эрхтний төв тус тус оршдог гэж тайлбарлажээ. \Парижийн хүн судлалын
нийгэмлэгийн гишүүн Поль Брокагийн удирдлагаар уг нийгэмлэгийн гишүүд
судалсан.\ 54-55р тал
|
Үйл ажилла-гаа
|
Тархины гадар нь доод хэсэгт орших
төв мэдрэлийн тогтолцоо ажиллаж байгаа бүх мэдрэлийн явцын бүх ажиллагааг
удирдан зохицуулна.
37р тал
|
И.П.Павловын дээд мэдрэлийн үйлийн
тухай сургаалын үндсэн дээр бие
махбодид үйлдэл үзүүлсэн гадаад дотоод цочроогчдод задлан шинжлэл хийх,
тэдгээрийг нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа нь их тархины гадарт явагддаг гэж үзэж
байна.
56р тал
|
Их тархи
|
М.В.Гамезо М.В.Домошенко “Сэтгэл судлалын атлас”
|
Б.Батсайхан М.Дэлгэржав “Ерөнхий сэтгэл судлал” 2013 он
|
Бүтэц
|
Хүний их тархины гадаргын нилээд
хэсгийг гарын сарвууны \ялангуяа эрхий хурууны\ болон хэл ярианы \өгүүлэхийн
эрхтний\ гол эрхтнүүдийн үйл
ажиллагаатай холбоотой мэдрэлийн эсүүд эзэлдэг байна.
9р тал
|
Тархи нь нейрон гэж нэрлэгдэх 100
тэрбумаас олон мэдрэлийн эсээс бүрдэнэ. Их тархины гадар саарал эдээс тогтсон
өөр хоорондоо нягт холбоотой мэдрэлийн эсүүдээс бүрдсэн нимгэн давхаргаас
тогтох ба их тархины гадуур бүрхэн байрлана.
78р тал
|
Үүрэг
|
Хүний сэтгэцийн нарийн төвөгтэй
үйлдэл явагдахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байдаг. Их тархины гадрын духны
хэсэг хүний сэтгэцийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг сүүлийн үеийн
клиникийн судалгаагаар нарийчлан тодорхойлж байна. Мөн
Харах үйлийн төв-дагзны хэсэгт
Сонорын төв-чамархайн хэсэгт
Үнэрлэх эрхтний төв-зулайн хэсэгт
байрлан тус тусын үүргийг гүйцэтгэнэ.
Орчин үеийн нейрофизиологийн
үүднээс үзэхэд \А.Р.Лурия\ хүний тархийг гүйцэтгэх үүргийн зохион
байгуулалтаар нь 3 хэсэг болгож
ангилсан байна.
1.
Тархины дээд хэсгүүдийн хэвийн үйл ажиллагаа явагдахад зайлшгүй
шаардах хэсэг
2.
Мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах хэсэг
3.
Үйл ажиллагааг програмчлах, зохицуулах, хянах хэсэг
8р тал
|
Их тархи нь өөр
өөр үйл ажиллагааг хянах үүрэгтэй.
Зүүн тал
бөмбөлөг нь биеийн баруун талыг удирдаж, харин баруун тал нь зүүн талыг
хянана.
79-80р тал
|
Үйл ажиллагаа
|
Их тархины гадаргад олон төрлийн
нарийн төвөгтэй үйл ажиллагаа явагдаж байж сэтгэцийн тусгал бий болдог.
Эдгээр олон үйл ажиллагааны нэг нь орчны юмс үзэгдлийг салган задлах процесс
юм. Нарийн нийтлэг юмс үзэгдлийг салгаж задлах энэ ажиллагаа нь анализатор
буюу задлан ялгагчийн тусламжтайгаар явагдана. Задлан ялгагч бүр нь үндсэн 3
хэсгээс бүрдэнэ.
1.
Рецептор:\хүлээн авуур\ Энэ хэсэгт гадны үйлчилгээ
нөлөөг хүлээн авч, гадаад энергийг физиологийн энерги болгон хувиргах процесс
явагдана.
2.
Дамжуулах хэсэг: төвд тэмүүлэгч буюу төвөөс зугтах
мэдрэлийн эсүүд орно.
3.
Төв хэсэг: Захаас ирж буй мэдээллийг боловсруулах их
тархины гадаргын хэсэг.
9-10р тал
|
Ухамсартай бодол санаа, үйлдлүүд
нь их тархины гадарт боловсруулагдана. Их тархины гадрын хэсэгт мэдрэхүйн
эрхтнүүдээс олон тооны дохиоллууд ирж байдаг.
Мөн хүний сэтгэц, ухамсар, дээд
сэтгэцийн үйл ажиллагаа нь их тархины гадар, өмнөд тархины гадрын доорх
хэсгийн үйл ажиллагаатай холбоотой.
Их тархины гадарт явагдах
процессууд нөхцөл байдлаас шалтгаалан хэмнэл нь зарим үед хүчтэй болж, зарим
үед буурч байдаг бөгөөд энэхүү өөрялөлтийг судлаачид ялган альфа, бетта,
гамма, дельта ритм хэмээн ялгасан байдаг. Хүний мэдрэхүйн аливаа үйлдлүүд их
тархины гадрын үйл ажиллагааны иүр дүнд явагдана. Энэ нь их тархины гадрын
үндсэн процессууд болох хөөрөл, саатал үүссэний үр дүн юм.
81-84р тал
|
Их тархины гадар
|
А.А.Маркосян “Эрүүл биеийн физиологи” 1963
|
Л.Бадамханд “Хүний физиологи” 1989
|
Бүтэц
|
Их тархины гадар нь олон миллиард
эсээс тогтоно. Ойролцоогоор 17
миллиард хрнэ гэж эрдэмтэд үзжээ. Адгуусан амьтан хэдий чинээ дээд зэргийн
зохион байгуулалттай бол, их тархины гадар нь төдий чинээ хөгжин, нарийн
бүтсэн байдаг.
296р тал
|
Тархины гадар нь мэдрэлийн 15-17
миллиард эсээс бүтнэ. Эдгээр эсүүд нь
1мм3 –д 30000 орчим байна. Мэдрэлийн эсүүдийг өөртөө
агуулсан саарал бодисоос тогтоно. Энэ гадарга нь төв рүү тэмүүлэх зам болон
төвөөс буцах замын мэдрэлийн эсүүдтэй холбогдоно.
346р тал
|
Үүрэг
|
Тархины гадар бол бидний сэтгэх
үйл ажиллагааны материалллаг суурь юм.
297р тал
|
|
Үйл ажиллагаа
|
Тархины гадар бий болсноос
ажиллагааны гадаржилт явагдах бөгөөд өөрөөр хэлбэл бие махбодын ажиллагааны
тохируулалт доод хэсгээс тархины гадартшилжинэ. Гадар нь бие махбодод
явагдагч бүх процессыг, мөн түүнчлэн хүний үйл ажиллагааг хянаж эхэлнэ.
297р тал
|
Тархины гадрын рефлекст үйлийн
ачаар хүн гадаад орчинтойгоо нарийн зохилдолгоотой байдаг. Тархины үйл
ажиллагаа рефлекст шинж чанартай болох анхны ойлголтыг И.М.Сеченов 1863 онд
“Тархины рефлексүүд” номондоо бичжээ. Тархины гадрын үйл ажиллагааны үр дүнд
болзолт рефлекс явагдана.
Таорхины гадарт сэрэл ба саатал
гэдэг харилцан холбоотой хоёр процесс тасралтгүй явагдаж, түүний үйл
ажиллагааг хангана.
346р тал
|
Их тархи
|
Нина “Сэтгэл судлал”
|
О.Донгиндоо “Эрүүл биеийн физиологи үндэс” 1965
|
Бүтэц
|
Их тархи нь эвэрлэг гэж нэрлэдэг
эдээр холбогдсон баруун, зүүн хоёр тал бөмбөлгөөс бүтнэ. Их тархи гадуураа
3-4 мм-ийн зузаантай бор саарал нимгэн бүрхүүлээр бүрхэгддэг. Энэхүү
давхаргыг их тархины гадар гэнэ.
Тархины гадарт 15 миллиард орчим
мэдрэлийн эсүүд байна. Эдгээр эсүүд маш шигүү 1мм3 –д 30000 орчим
байна.
15р тал
|
Их тархины гадар бол филогенез
хөгжлийн хувьд тархины хамгийн залуу хэсэг мөн. Хэрэв нугас нь захынхаа
судлуудтай гавал нугасны мэдрэлийн судлаар шууд холбогддог бол их тархины
баруун зүүн хэсэг нь захын хэсэгтэй шууд холбоо байдаггүй. Их тархины бөмбөлгүүд
зөвхөн нугасны хэсгийн төвүүдээр дамжиж холбогддог. Их тархины гадрын
гадаргуу ихсэхийн хамт мэдрэлийн судлын элементүүдийн тоо олширдог.
227р тал
|
Үүрэг
|
Тархины хоёр тал бөмбөлгийн гадрыг
гүйцэтгэх үүргээр нь духны, дагзны, зулайн ба шанааны хэсэг гэж 4 хуваана.
Дагзны хэсэгт харааны, шинааны хэсэгт сонсголын ба үнэртэх, зулайн хэсэгт
арьсны сэрлийн \халуун хүйтэн даралтын\ төвүүд тус тус байрлана.
Тархины гадрын төв далангийн урд
тал нь хөдөлгөөнийг, түүний дээд хэсэг нь хөлийн хөдөлгөөнийг, дунд хэсэг
гарын хөдөлгөөнийг тус тус удирддаг. 16р тал
|
Тархины гадрын хэсгийн мөхлөггүй
үед нь голдуу хөдөлгөөний бүсүүд байх учир хөдөлгөөний хөдөлгөөний хэсгүүдэд
дээд зэргийн төьүүд байдаг ба хөдөлгөөний процессуудыг зохицуулана.
Үнэрлэх, хөдөлгөөн, нөхцөлт рефлекс
зэрэг үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.
229р тал
|
Үйл ажиллагаа
|
Тархины гадарт бүтэц, хэмжээ,
хэлбэр дүрсээрээ өвөрмөц ялгаатай бүлэг эсүүд байх бөгөөд тэдгээрийн үйл
ажиллагаа сэтгэцийн ямар нэгэн үзэгдэлтэй холбоотой явагдана. Ингэж янз
бүрийн үүрэг, үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа мэдрэлийн эсүүдийн ангиллыг үйл
ажиллагааны байршилт гэнэ. Тархины гадар дахь үйл ажиллагааны байршилт
сэтгэхүй, ой, дүрслэл, төсөөлөл мэтийн сэтгэцийн дээд үйлд хамаарах бөгөөд
сэтгэцийн аливаа үйл ажиллагаа явагдахад тархины гадрын нэг бүс биш, харин
бүсүүдийн харилцан холбоо бүхий хэд хэдэн тогтолцоо оролцож, бүс нэг бүр үйл
ажиллагаа явуулна.
17р тал
|
Нас бие гүйцсэн хүний гадрын нийт
талбай нь 0,25 м2 орчим байдаг. Тархины аль нэг хэсгийн цагаан
бодис нь мэдрэлийн судлын ширхгүүдээс тогтдог ба тархины дамжуулах системийн
замуудыг бий болгож өгдөг.
1.
Тархины нэг талын хагасын янз бүрийн хэсгүүдийг хооронд
гь холбодог ширхгийг ассоциаци буюу холбоо гэнэ.
2.
Тархины баруун ба ззүн хоёр хагасыг холбодог
ширхгүүдийг комиссурал ширхэг гэнэ.
3.
Гадрын зарим хэсгүүдийг мэдрэлийн системийн дээд
хэсгүүдтэй нь холбох үүрэгтэй ширхгүүдийг проекци ширхэг гэж нэрлэнэ.
229р тал
|
Их тархи
|
А.Аня Г.Пүрэвдорж “Хүний биеийн бүтэц үйл ажиллагаа”
2008
|
Стив Паркер “Хүний бие”
|
Бүтэц
|
Тархины гадрыг судлахад түүнийг
ерөнхийд нь гадна дээд, дотно, доод буюу суурь тал гэж хуваана. Гадна дээд
талын гавлан аяар бөмбөлөг гэрийн орой шиг байхад дотно тал нь түүний бие
биерүүгээ харсан хавтгай гадаргуу байдаг бол , доод тал нь дүрслэхэд ялгүй төвөгтэй.
Тархины бор бодис буюу гадар атираа, нугалаа ихтэй. Их тархины баруун, зүүн
хагас бөмбөлгийн аль алинд нь таван хэсэг байна. Духны, дагзны, зулайн,
чамархайн хэсэг.
Тархины бор гадар нь бие биеэсээ
бүтэц, бүрдлээрээ ялгаатай 6 давхраас бүтнэ.
1.
Молекуллаг давхарга-Ээрүүл хэлбэртэй олон сэртэнтэй
эсүүдээс бүтнэ.
2.
Гадна мөхлөгт давхарга-Энэ нь маш олон тооны жижигхэн
бөөрөнхий буюу цац эсүүдээс бүтсэн
3.
Пирамид давхарга-Энэ нь таруу байрласан бага ба дунд
зэргийн хэмжээтэй пирамид хэлбэрийн эсүүдээс бүтнэ.
4.
Дотор мөхлөгт давхарга-Энэ нь яг гадна мөхлөгт адил.
5.
Зангилаат давхарга-Энэ нь том пирамид эсүүдээс бүтнэ.
6.
Олон дүрст эсийн давхарга-Гадаргатайгаа перпендикуляр
байрлах ээрүүл хэлбэртэй гонзгой эсүүдээс бүтнэ.
|
Тархины нийт эдимйн 4-5 хувийг
эзлэх их тархи нь хамгийн тодорхой гадаргуун бүтэцтэй үүнийг бор тархины их
гадар гэдэг ба энэ нь гүн ховилуудаар атираанд хуваагдсан байдаг. Их тархи нь
харааны тархи болон доодл орчинг (
завсрын тархи бүрхэж байралдаг ба тархины гадаран дээр байдаг. Их тархины
эд 2 давхраас тогтоно. Гадна талын бор давхрыг их тархины бор гадар буюу бор
бодис гэдэг. Энэ нь их тархины гадаргууг бүхэлд нь хучсан атираа, нугалаа
үүсгэдэг. Түүний дундаж нь 3-5мм бөгөөд
тархины эдийн бүх хэсгээр нь дэрний уут шиг бүрхэж хучсан байдаг.
|
Үүрэг
|
Зориудын хөдөлгөөнийг хариуцан
гүйцэтгэнэ.
Ижил төстэй цочролыг ялгах үйл энд
явагдана.
|
Их
тархины тал бөмбөлгийн гадарын хэсгүүдийг гүйцэтгэх үүргээр нь хэд хэдэн
бүсэд хуваана. Жишээлбэл дагзны хэсэгт харааны бүс,чамархайн хэсэгт сонсгол
болон үнэрлхийн бүс тус тус байна
|
Үйл ажиллагаа
|
|
|
Энэхүү товч тоймоос дүгнэж үзэхэд миний судалсан номын
хүрээнд их тархины гадар буюу баруун зүүн тал бөмбөлөг нь:
Бүтцийн
хувьд, 15-17 миллиард орчим эсээс
бүтдэг, бор саарал нимгэн бүрхүүлээр
бүрхэгдсэн ба бүтэц бүрдлээрээ ялгаатай 6 давхраас бүтдэг юм байна. Гадрыг дух,
дагз, чамархай, зулайн хэсэг гэж 4 хэсэг болгож ялгана.
Их тархи нь тархины бусад хэсгүүдийн дээд талд орших
бөгөөд хоорондоо тархилаг биеэр холбогдсон баруун, зүүн тал бөмбөлөг гэсэн хоёр
үндсэн хэсгээс бүрэлдэн тогтсон байдаг байна.
Үүргийн
хувьд, гол үүрэг нь Дагзны хэсэгт-харааны төв
Зулайн хэсэгт-хөдөлгөөний төв
Чамархайн хэсэгт-сонсголын төв байрлаж тус тусын үйл
ажиллагааг зохицуулдаг.
Орчин үеийн нейрофизиологийн үүднээс \А.Р.Лурия\ хүний
тархийг гүйцэтгэх үүргийн зохион байгуулалтаар нь 3 хэсэг болгож ангилсан байна.
1. Тархины дээд хэсгүүдийн хэвийн үйл ажиллагаа явагдахад
зайлшгүй шаардах хэсэг
2. Мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах хэсэг
3. Үйл ажиллагааг програмчлах, зохицуулах, хянах хэсэг
болгон ялгаж үзсэн байна.
Мөн их тархины гадар нь хөдөлгөөн, сэтгэх үйл ажиллагааны
гол хэсэг, рефлекст үйл ажиллагааг зохицуулж оролцох үүрэгтэй.
Үйл
ажиллагаа: Тархины гадар нь доод
хэсэгт орших төв мэдрэлийн тогтолцоо ажиллаж байгаа бүх мэдрэлийн явцын бүх
ажиллагааг удирдан зохицуулна
Тархины гадарт бүтэц, хэмжээ, хэлбэр дүрсээрээ өвөрмөц
ялгаатай бүлэг эсүүд байх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа сэтгэцийн ямар нэгэн
үзэгдэлтэй холбоотой явагдана. Их тархины гадаргад олон төрлийн нарийн төвөгтэй
үйл ажиллагаа явагдаж байж сэтгэцийн тусгал бий болдог. Эдгээр олон үйл
ажиллагааны нэг нь орчны юмс үзэгдлийг салган задлах процесс, хөөрөл саатал рефлекс зэрэг байна.
No comments:
Post a Comment