Их тархи
Их тархийг бүтэц
үйл ажиллагаар нь: Үнэрийн тархи, суурийн зангилаа, тархины бор гадар гэж
ангилна. Нийт тархины 4\5 илүү хувийг эзэлдэг хамгийн тодорхой гадаргуугын
бүтэцтэй тархи. Их тархи нь 2 тал бөмбөлгөөр хуваагддаг. 3-4мм зузаан нимгэн
саарал бүрхүүлээр бүрхэгддэг.
Үүрэг: Зориудын
хөдөлгөөнийг хариуцан гүйцэтгэнэ.
Ижил төстэй цочролыг ялгах үйл энд
явагдана.
Их тархины гадар
Тархины гадар нь
мэдрэлийн 15-17 миллиард эсээс бүтнэ. Энэ эс нь 1мм2-д 30000 орчим байна. Нас
бие гүйцсэн хүний гадрын нийт талбай 0,25 м2 байна.
Дагз-Харааны төв, Зулай-Хөдөлгөөний
төв, Чамархай-Сонсголын төв байрлаж
тус тусын үйл ажиллагааг зохицуулна. Мөн хөөрөл саатлын үйл ажиллагааг
зохицуулахад орлцоно.
Тархины гадар нь
6 давхраас бүрдэнэ. Молекуллаг давхарга, гадна мөхлөгт, пирамид, дотор мөхлөгт,
зангилаат, олон дүрст эсийн давхарга.
Зүүн тал бөмбөлөг
нь биеийн баруун талыг удирдаж, харин баруун тал нь зүүн талыг хяна Тархины
гадрын үйл ажиллагааны үр дүнд болзолт рефлекс явагдана.
No comments:
Post a Comment