цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй

Thursday, May 8, 2014

Хэл яриа



Хэл яриа түүний физиологи үндэс
Хүн төрөлхтний нэг чухал амжилт бол хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад төлөвшин бий болсон хэл ярианы харилцаа юм.
Хэл гэдэг нь үгийн утга агуулгаар нь хэрэглэн өгүүлбэр зохиох тэмдэг, тэмдэгтийн тогтолцоо болно. Үг нь хэлний үндсэн хэсэг бөгөөд олон янзын тэмдэгтүүдээс тогтсон утга бүхий хэлний хэсэг юм. 

 
Хэл яриаг олон эрдэмтэд тал бүрээс нь судлан иржээ. Тухайлбал: Э.Жекобсон ердийн судлуулагчдын хэл ярианы эрхтнүүдийн булчингийн эрч хүчийг бүртгэх цахилгаан хэмжигчийг хэрэглэн судалж байв. Л.Макс сэтгэх үед сонсголгүй хүмүүсийн гарын хөдөлгөөний нарийн үйлдлүүдийг бүртгэн судалж байжээ. Хожим Л.А.Новикова 1955 сонсголгүй хүүхдүүдэд дуу авианы болон дохионы хэлээр сургалт явуулах, сэтгэх даалгаврыг гүйцэтгэх гарын булчин болон хэлний булчингийн идэвхтэй байдал нэгэн зэрэг өсч буйг судалсан. Дохионы хэлээр сургалт явуулахад сонсож буй хүмүүсийн хэлний булчингийн идэвх эхлээд өсч, дараа нь гарын хуруунууд идэвхждэг ажээ.
Хэл яриа үүсч явагдахад түүнийг удирдах мэдрэлийн тогтолцооны төвүүд, сөн амьсгалын замын ам, хэл, төвөнх, хоолой, уушги болон хоол боловсруулах зарим эрхтнүүд ам, шүд, залгиур хоолой чухал үүрэгтэй оролцоно.
Хэл ярианы сэтгэц физиологийн механизм
      I.        Авиа үүсэхэд шаардлагатай, хөнгөн, гол амьсгалын булчингууд
    II.        Дамжуулах тогтолцоо – дуу авианы чичиргээ, хэлбэлзлийн үед дуу авианы долгион бий болно.
Хэл ярианы тархины хэсэгт:
·         Их тархины гадрын зүүн тал бөмбөлөг
·         Их тархины тал бөмбөлгийн гадрын хэл яриа-сонсголын бүс \верникийн төв\
·         Брозийн төв
Төв тэдрэлийн тогтолцооны хэлний төвүүд хэл ярианы физиологи үндэс нь болох Брокийн, Верникийн, харааны, бичих үйлийн төвүүд хамаарна.
Брокийн төв. Судлаач П.Брок 1861 үгийн хөдөлгөөний төвийг нээсэн бөгөөд энэ нь их тархины зүүн тал бөмбөлгийн духны доод хэсэгт байрладаг.
Верникийн төв. К.Верникийн 1874 нээсэн уг төв нь зүүн тал бөмбөлгийн чамархайн арын дээд хэсэгт байрлах ба үгийн мэдрэхүйн дүр зургийг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
Үүнээс гадна хэл ярианы тодорхой үйл ажиллагаатай холбоотой физиологийн механизмууд явагдана.
1.    Хэл ярианы синтагматик ба парадигматик механизм. Синтагматик механизм нь илэрхийлэгдэн гарч буй хэл ярианы хөдөлгөөнтэй тал ба их тархины гадарт явагдах физиологийн тодорхойлолтыг харуулна. Парадигмын механизм нь хэл ярианы кодтой \утга зүй, дуудлага гэх мэт\ холбоотой зүүн тал бөмбөлгийн арын хэсгийн холбоог багтаана.
2.    Хэл яриаг хүртэх механизм. Хэлэхүйн дохио өгөгдсөний дараа хэлэхүйн мэдээлэл утга агуулгад шилжинэ. Өгөгдсөн мэдээллийг их тархины мэдрэлийн эсүүд өөрийн болгон хүлээж авдаг. Энэ нь мэдрэлийн эсүүд янз бүрийн дуу авианы дохиог мэдэрч үгийг таних тодорхой загварын үндсэн дээр явагдана.
3.    Хэл ярианы хариу үйлдлийн зохион байгуулалтын механизм. Хэл яриа эзэмшсэн насанд хүрсэн хүний хүртэхүйн дотоод физиологийн кодын тусламжтайгаар үгэнд харааны, утгын анализ хийнэ. Энэ нь тархины эсийн тусламжтайгаар хийгдэнэ.



               Хэлэхүйн физиологи үндэс


Rounded Rectangle: Фереферические тогтолцоо
• Эрч хүчний
• Үүсгүүрийн
• Авианы
 
Хэл ярианы синтагматик болон парадигмадик механизм
 
Хэл яриаг хүртэх механизм
 
Хэл ярианы хариу үйлдлийн механизм
 
Rounded Rectangle: Хэл яриаRounded Rectangle: Их тархины гадрын зүүн тал бөмбөлгийн хэлэхүйн үйл ажиллагааOval: Хэл яриаг удирдах тархины төвүүдOval: Дохионы II систем 

No comments:

Post a Comment