цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй
Thursday, May 8, 2014
Word
Хамтран суралцахуй─Хичээл
төлөвлөх удирдамж
Он, сар,
өдөр_ _ _ _ _ _ _ _ _ _ _
Нэр_
_ _ _ _ _ _ _ _ _
_ _ _
Академик
зорилт: -зөв
дарааллыг тогтоох талаар олж авсан ойлголтоо хэрэглэх Анги:өөрчлөн зохицуулж болно
-шаталсан
дарааллын ач холбогдлыг тогтоох замаар үнэлэх
Хичээл:өөрчлөн зохицуулж болно
Нийгмийн
харилцааны зорилт:Урам өгч,оролцоог нэмэгдүүлэх
I.Хичээлээс өмнө гаргах зохион байгуулалтын холбоотой
шийдвэрүүд
АНГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:q Ширээнүүдийг багцлах МАТЕРИАЛ:
q Сандлуудыг багцлах
q Дундаа
R Салангид ширээнүүд
q Хувьдаа
ЖАГСААЛТ:Баг болгонд дараалалд оруулах эд зүйлсийн нэг
багц(жишээ нь,картнууд,зураг,зурвас)
II.Мэдээллийн дараалалд оруулах нь :Хичээлийг эхлүүлэх
III.Багийн ажлыг хянах,багийн ажилд хөндлөнгөөс оролцох
IV.Багийн ажлын эцсийн бүтээл болон багаар ажиллах явцыг үнэлэн дүгнэх
|
|||||||||||||
|
Хэл яриа
Хэл яриа түүний физиологи үндэс
Хүн төрөлхтний
нэг чухал амжилт бол хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад төлөвшин бий болсон хэл
ярианы харилцаа юм.
Хэл гэдэг нь
үгийн утга агуулгаар нь хэрэглэн өгүүлбэр зохиох тэмдэг, тэмдэгтийн тогтолцоо
болно. Үг нь хэлний үндсэн хэсэг бөгөөд олон янзын тэмдэгтүүдээс тогтсон утга
бүхий хэлний хэсэг юм. |
Уураг тархины үйл ажиллагаа
Уураг
тархины үйл ажиллагаа
\Номын
тойм\
Зорилго:
§ Уураг тархины үйл ажиллагаа бүтцийг судлах, таньж мэдэх
§ Их тархины баруун зүүн тал бөмбөлөг буюу их тархины
гадрын талаар илүү дэлгэрэнгүй судалж түүний бүтэц, үүрэг, үйл ажиллагааг олж
унших мэдлэг болгох
§ Олон номноос мэдээлэл цуглуулж харьцуулах
Их тархи
Их тархи
Их тархийг бүтэц
үйл ажиллагаар нь: Үнэрийн тархи, суурийн зангилаа, тархины бор гадар гэж
ангилна. Нийт тархины 4\5 илүү хувийг эзэлдэг хамгийн тодорхой гадаргуугын
бүтэцтэй тархи. Их тархи нь 2 тал бөмбөлгөөр хуваагддаг. 3-4мм зузаан нимгэн
саарал бүрхүүлээр бүрхэгддэг.
Үүрэг: Зориудын
хөдөлгөөнийг хариуцан гүйцэтгэнэ.
Ижил төстэй цочролыг ялгах үйл энд
явагдана.
Их тархины гадар
Тархины гадар нь
мэдрэлийн 15-17 миллиард эсээс бүтнэ. Энэ эс нь 1мм2-д 30000 орчим байна. Нас
бие гүйцсэн хүний гадрын нийт талбай 0,25 м2 байна.
Дагз-Харааны төв, Зулай-Хөдөлгөөний
төв, Чамархай-Сонсголын төв байрлаж
тус тусын үйл ажиллагааг зохицуулна. Мөн хөөрөл саатлын үйл ажиллагааг
зохицуулахад орлцоно.
Тархины гадар нь
6 давхраас бүрдэнэ. Молекуллаг давхарга, гадна мөхлөгт, пирамид, дотор мөхлөгт,
зангилаат, олон дүрст эсийн давхарга.
Зүүн тал бөмбөлөг
нь биеийн баруун талыг удирдаж, харин баруун тал нь зүүн талыг хяна Тархины
гадрын үйл ажиллагааны үр дүнд болзолт рефлекс явагдана.
Эволюцийн гол замууд
Амьдрал үүссэн үеэсээ эхлэн байнга хөгжин дээшилж, шинэ
шинэ хэлбэрүүдийг үүсгэхдээ дасан зохицож чадсан нь амьдарч, чадаагүй нь мөхөж
сөнөх байдлаар явагдаж ирсэн энэхүү эволюци хөгжлийг хөдөлгөгч гурван гол зам (ароморфоз,
идиоадаптаци, дегенераци) байдгийг анх А.Н.Северцов
тогтоосон. А.Н.Северцов биологийн дэвшил, заавал морфофизиологийн дэвшилтийн үр
дүн байх албагүй гэдгийг баталсан.
Wolfgang Kоhler psychologist
Wolfgang Kоhler (22 January
1887 – 11 June 1967) was a German psychologist and
phenomenologist
who, like Max Wertheimer,
and Kurt Koffka, contributed to the
creation of Gestalt psychology.
During the Nazi regime in
Germany, he protested against the dismissal of Jewish professors from
universities, as well as the requirement that professors give a Nazi salute at
the beginning of their classes. In 1935 he left the country for the United
States, where Swarthmore College in
Pennsylvania offered him a professorship. He taught with its faculty for 20
years, and did continuing research.
Thursday, May 1, 2014
Сэтгэл судлал буюу дестресс
Сэтгэл гутрал /Депресс/
Сэтгэл гутрал буюу депресс нь түгээмэл тохиолддог бөгөөд дэлхий дээр жил бүр 2 сая хүн энэ өвчнөөр өвчилсөн бүртгэл байдаг. Сэтгэл гутралын хамгийн энгийн илрэл нь юм бүхэн хүнд бэрхшээлтэй болсон мэт, түүний төлөө биш мэт сэтгэгдэл хүнд төрөх явдал юм. Хүнд хэлбэрийн илрэл нь амьдралдаа өширхөх, нэг үгээр хэлбэл амьдралын бэрхшээл, зовлонд бүр мөсөн бууж өгсөн мэт л сэтгэгдэл төрөх, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох буюу буруутгах, амиа хорлох тухай бодол төрөх зэрэг явдал юм. Сэтгэл гутралын илрэл хүн хүнд өөр өөр байдаг. Зарим хүний хувьд өөрсдийнхөө тухай муугаар бодож, өөртөө сэтгэл хангалуун биш байдаг бөгөөд бүр цөхөрлийн байдалд байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь амьдрах хүсэл эрмэлзэлгүй болж, сонирхох зүйлгүй, амьдрал, ирээдүйдээ итгэлгүй болсон байдаг.
Сэтгэл гутрал гэж юу вэ?
Хүн бүр цаг тутам ганцаардаж эсвэл уйтгарлаж байдаг. Заримдаа хүмүүс
гутардаг гэж ярьдаг. Сэтгэл зовж байгаа хүн туйлынихээр уйтгарлаж,
гунигладаг бас энергиэр дутагддаг энэ үеийг анагаах ухаанд сэтгэл гутрал
гэж нэрлэдэг. Хүмүүс ихэвчлэн маш ноцтой гунихралд орсон үедээ эмч,
эмнэлэгт ханддаг. Унтахаа болих, хоол идэх дургүй болох, аливаа зүйлд их
залхуурах, ажил, амьдралаа зохицуулахдаа өдрөөс өдөрт идэвхгүй болох
зэргээр сэтгэл гутрал маш олон шинж тэмдэгээр илэрдэг. Амьдралын зарим
хар бараан уйтгар гуниг хэвийн үзэгдэл байдаг. Гэвч ямар ч аз жаргалгүй
байх ба сэтгэл гутрал хэдэн долоо хоногоор үргэлжлэх юм бол хэн нэгний
тусламж заавал авах хэрэгтэй болдог.
Subscribe to:
Posts (Atom)