цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй

Thursday, March 6, 2014

Өөрийн хөрөг зураг тест
Бие хүний өөрийн ухамсрын элементэд авьяас чадвар, гадаад төрх, танин мэдэхүйн хөгжил сэтгэлийн хөдөлгөөн, өөртөө хандах хандлага, өөрийн үнэлгээ гэх мэт олон хэмжүүрийг авч үзнэ. Өөрийн ухамсар, өөртөө хандах хандлага нв бие хүний "Би" үзэл бодлыг бүрэлдүүлэн өөрийгөө хэрхэн төсөөлж, өөртөө ямар хэмжүүр тавьж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаар илэрч байдаг.


Өөрийн ухамсар, өөртөө хандах хандлага, өөрийн үнэлгээгээ мэдэхийг хүсвэл "Өөрийн хөрөг" тестийг ажиллаарай. Уг тестийг АНУ-ын эрдэмтэн Р.Бернс боловсруулжээ. та өөрийгөө ажлаа хийж байгаагаар, ганцаараа байгаагаар, мөн зугаалж, тоглож, бүжиглэж бүр цаашилбал уйлж, инээж буйгаар зурж болно. Харин та өөрийгөө гоёчлон зурах хэрэггүй аль болох бодит байдалд нийцсэн дийлэнх тохиолдолд ямар байдаг түүнийгээ л дүрслэхийг хичээ.
Учир нь та хичнээн их бухимдсан ч ажил дээрээ уйлаад байдаггүй шүү дээ. Тиймээс та өөрийн бодит дүр төрхийг сайн бодож илүү анхааралтай зураарай.
Зургийг 10х15 хэмжээтэй цаасан дээр харандаа, үзэг аль нэгийг ашиглан зур.
Тестийн тайлбар:
Нэгдүгээрт биеийн хэсгүүдийг хэрхэн зурсныг харж үнэлье:
 Толгой: Том толгойтой зурсан бол оюун ухааны хөгжилдөө илүү анхаардаг эсвэл өөрийн оюун ухааны хөгжилд сэтгэл хангалуун бус байгааг илтгэнэ.
Нүд: Том нүдтэй зурсан бол сэжиглэмтгий хардамтгай түгшимтгий, нийгмийн зүгээс үүсэх харилцаанд хэт мэдрэмтгий. Жижигхэн эсвэл аньсан нүд зурсан бол интроверт буюу сэтгэлийн хөдөлгөөн дотогшоо чиглэсэн.
Чих ба хамар: Том чих зурсан бол шүүмжлэлд мэдрэмтгий. Шонтгор, эв хавгүй хамар бэлгийн харилцаа нь асуудалтайг харуулна. Хамрын нүхийг тод ялган зурсан бол түрэмгий.
Ам: Том зузаан уруул хэл ярианы хөгжил муухан, өөрийгөө хэл яриагаараа илэрхийлэх чадвар султай, харин амгүй зурсан бол ямар ч харилцаанд үлбэгэр, сул дорой идэвхигүйн шинж.
Гар: Хүрээлэн буй орчиндоо тухайн бие хүний харилцаа, холбоо тогтоох чадварыг илэрхийлэгч нь гар болдог байна. Хөшүүн гар зурсан бол түгжигдмэл бие хүн болохыг харуулна. Нарийн туяхан гар сэтгэц бие бялдрын хувьд сулавтар байгааг, харин урт хүчирхэг гар биеэ тоосон ихэмсэг, гадаад ертөнцийн үйл явдалд хүчтэй татагддаг болохыг илтгэнэ. Богинохон гар зурсан бол энгийн, даруу ч мэдрэмж тэнцвэргүй.
Хөл: Урт хөл зурсан бол биеэ даан алив асуудлыг шийдвэрлэхдээ бусдаас тусламж авахыг хүсдэггүй. Том хөл зурсан бол тогтворгүй, суурь муутайн шинж. Өвөрмөц содон сэтгэлгээтэй хүмүүс ихэнх тохиолдолд хөл зурдаггүй.

No comments:

Post a Comment