цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй

Thursday, February 27, 2014

Сэтгэл судлал юуг судалдаг юм бол?

Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь товчхондоо хүн болон амьтны зан үйл, оюун ухааны үйл явц, тэдний хүрээлэн буй орчинтой хэрхэн харилцан үйлчилж буйг судалдаг нийгмийн шинжлэх ухааны нэг салбар юм. Харин сэтгэл судлаачид нь хүний мэдрэхүй, хүртэхүй, сэтгэхүй, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, сэдэл, бие хүн, зан үйлийн үйл явцууд, хүн хоорондын харилцаа ба хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харилцан үйлчлэлцэж буйг судалдаг. Сэтгэл судлал яг юуг судалдаг  талаар маш олон тооны үзэл баримтлал байдаг.


Сэтгэл судлал нь хүн гэгчийг бүрдүүлж буй сэтгэл зүрх, оюун ухаан, бие махбодыг судалдагаараа онцлогтой. Дангаараа хөгждөг салбар биш билээ. Нийгэм болон зан үйлийн нөлөөллийн төрлүүдийг судалдагаараа антропологи ба нийгмийн шинжлэх ухаантай, тэрчлэн хараа, сонсгол бол хүртэлцэлийн зүй тогтлыг тайлбарлаж чадах физикийн шинжлэх ухаантай, зан үйлийн сэтгэл зүйн үндсийг судлах талаараа биологийн ухаан гэх мэтчилэн шинжлэх ухааны салбаруудтай нөхөрлөдөг.



No comments:

Post a Comment