цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй

Thursday, February 27, 2014

Дотоод ертөнц ба дотоод хүн гэж байдаг уу?

Бидний хүрээлэн буй орчноос хүлээн авч хүртэж байгаа зүйлсээс хамааран, бас үл хамааран бидний сэтгэл санаа, оюун бодол, мэдрэхүйн хүрээнд, \бидний дотор\ олон зүйл мэдрэгддэг гэдэгтэй хүн болгон санал нэг байх болов уу. Хүмүүс баярлаж, наадаж шуугиж байхад та яагаад ч юм гунигладаг, эсвэл эсрэгээрээ.

Сэтгэл судлал юуг судалдаг юм бол?

Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь товчхондоо хүн болон амьтны зан үйл, оюун ухааны үйл явц, тэдний хүрээлэн буй орчинтой хэрхэн харилцан үйлчилж буйг судалдаг нийгмийн шинжлэх ухааны нэг салбар юм. Харин сэтгэл судлаачид нь хүний мэдрэхүй, хүртэхүй, сэтгэхүй, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, сэдэл, бие хүн, зан үйлийн үйл явцууд, хүн хоорондын харилцаа ба хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харилцан үйлчлэлцэж буйг судалдаг. Сэтгэл судлал яг юуг судалдаг  талаар маш олон тооны үзэл баримтлал байдаг.

Thursday, February 20, 2014

Миний анхны блогт тавтай морилно уу!
Сайн байцгаана уу? Энэ блогт морилж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү блогт сэтгэл судлал гэж юу юэ? Сэтгэл судлалын асуудал, онол, сэтгэл судлалын тест сорилго, зөвлөмж зэрэг олон сонирхолтой мэдээ мэдээллүүдийг нийтлэх болно.Та бүхэн чөлөөтэй нэвтрэн уншиж танилцаж, санал сэтгэгдлээ хуваалцана уу.