цаг хугацааг юугаар ч дахин орлуулж болохгүй

Thursday, March 13, 2014

өөртөө итгэлтэй өөдрөг амьдарцгаая

Өөртөө итгэх итгэл нь сэтгэлийн галыг бадраана.

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ
“Амжилтанд хүрэхийн тулд 2 зүйл хэрэгтэй. 1.Өөртөө итгэх итгэл  2.Шантрашгүй зүтгэл” ~Mark Twain
Өөрөө өөртөө итгэх итгэл яг юунаас үүсдэг вэ?
Өөрийнхөө ирээдүйг эерэгээр харж чадсанаар өөртөө итгэх итгэл үүсдэг.
Өөртөө өгсөн амлалт, гаргасан зорилгодоо үнэнчээр бүхнээ зориулж, шантралгүй зүтгэх зүтгэлээс өөртөө итгэх итгэл үүсдэг.
Өөртөө итгэлтэй байснаар бидэнд юу ч тохиолдсон хамаагүй бид түүнийг үл харгалзан даван туулж чаддаг. Харин өөртөө итгэх итгэл байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй ялагддаг. Өөрөө өөртөө итгэх итгэл бидний амьдралын бүх талбарт чухал хэрэгтэй байдаг учрааас өөртөө итгэх итгэлийг юуны түрүүнд хөгжүүлэх нь зүйтэй.

стресс тайлах аргууд

Стрессээ тайлах хялбар арга
1. Жүржийн шүүс уух. Өдөрт аминдэм С хангалттай нөхөрлөх нь хүний биеийн гормоны түвшинг бууруулах үр дүнд хүрдгийг сүүлийн үеийн судалгаа илрүүлэв.

2. Утсаа авахаас өмнө гүн амьсгаа авах. Гар утсан дээр ногоон өнгийн хөөрхөн зургууд нааж, утсаа авахаасаа өмнө гүнзгий амьсгаа авах хэрэгтэй гэдгийг өөртөө сануулж байгаарай. Бие сэтгэл тайвшруулах нууц үүнд байдаг, стресс тайлах төдийгүй өөртөө маш итгэлтэй байгаагаа нөгөө хүндээ мэдрүүлж чадна.

Стрессийнн тухай

Стресс гэж юу вэ?
Стресс гэдэг ойлготыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ. Энэ үгний утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай.

Стресс гэдэг ойлготыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ. Энэ үгний утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай. Цаашлаад “Хүнд гаднаас үйлчилж буй эерэг сөрөг хүчин зүйлийн үйлчлэл ,түүнд организмаас хариу өгөх чадвар түүнтэй дасан зохицох чадварыг стресс гэнэ. Стрессийг илэрч буй нөлөөллөөр эерэг /эустресс/ сөрөг /дистресс/ гэж 2 хуваана.

Стресст юуг хамааруулах вэ? гэвэл:
• Сэтгэлийн түгшүүр
• Сэтгэлийн дарамт
• Сэтгэлийн зовинол
• Сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдах
• Уур уцаар
• Гутрал
• Хямрал
• Бачимдал, сандрал гэх мэтийг нэрлэж болно.

image

http://www.setgel.mn/wp-content/uploads/2013/10/Masters-degree-in-psychology.jpg

Сэтгэл судлал




    


оюун ухаан

Sunday, March 9, 2014

 Өнгө ба сэтгэлийн хөдөлгөөн
 Хүний сэтгэл санааны байдал өнгө, гэрлээс ихээхэн хамааралтай байдаг аж. Хойд болон өмнө зүгийн хүмүүсийн зан авир ялгаатай байдгийг үүгээр тайлбарлаж болно. Хавар болж, өдөр уртсахад хүний сэтгэл санаа өөдрөг, ажиллах чадвар нэмэгддэг. Хэдийгээр хавар витамины дутагдалд ордог ч хүч чадал, тамир нэмэгддэг байна.
Ихэнх хүмүүс өвөл бухимдалд автдаг. Энэ нь янз бүрээр илэрдэг, хүндэрсэн тохиолдолд эмчид үзүүлэхээс өөр аргагүй болдог байна. Ийм өвчтнүүдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Голдуу витамин, седатив бүтээгдэхүүн, физиотерапийн эмчилгээ хийлгэдэг ч үр дүн багатай. Харин сүүлийн үед өнгөөр эмчлэх арга их дэлгэрч байна. Учир нь өвчний гол шалтгаан нь өнгө, гэрэл дутагдах явдал юм.

psychology

                                                                                                                                                                             

Thursday, March 6, 2014

Өөрийн хөрөг зураг тест
Бие хүний өөрийн ухамсрын элементэд авьяас чадвар, гадаад төрх, танин мэдэхүйн хөгжил сэтгэлийн хөдөлгөөн, өөртөө хандах хандлага, өөрийн үнэлгээ гэх мэт олон хэмжүүрийг авч үзнэ. Өөрийн ухамсар, өөртөө хандах хандлага нв бие хүний "Би" үзэл бодлыг бүрэлдүүлэн өөрийгөө хэрхэн төсөөлж, өөртөө ямар хэмжүүр тавьж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаар илэрч байдаг.